Dark Light
Нийгэм | 2022-05-02

Оросын эхлүүлсэн дайн Европт хүрч магадгүй гэдгийг сэрэмжлүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн улс орнуудад өчигдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн жагсаал цуглаан хийлээ. Энэ жил жагсагчид Орос, Украины дайныг дуусгаж энх тайвныг уриалсан байна. Жагсаалыг зохион байгуулсан үйлдвэрчний эвлэлийнхэн Оросын эхлүүлсэн дайн Европт хүрч магадгүй гэдгийг сэрэмжлүүлжээ. 

Туркийн Истанбул хотод өргөн хүрээтэй жагсаал зохион байгуулагдсан бөгөөд Таксимын талбайд 1977 онд 34 хүн алагдаж байсан гашуун түүхтэй. Истанбулын цагдаа нар зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан 164 хүнийг өчигдөр баривчлан саатуулжээ.

БНХАУ-д олон улсын хөдөлмөрчдийн өдрийг өргөн тэмдэглэдэг ч энэ жил коронавируст цар тахлын улмаас нам гүмхэн өнгөрсөн байна. Хятадын томоохон хотуудад олон сая иргэн хөл хорионд орж, баярын өдрийг угтан зоогийн газруудыг иргэдэд үйлчлэхгүй байхыг анхааруулсан байна. Үндэсний хэмжээнд баярын амралтын өдөр лхагва гараг хүртэл үргэлжилнэ.

Франц улсын нийслэл Парис хотод олон мянган иргэн жагсаалд оролцжээ. Тайван замаар үргэлжилж байсан жагсаалын үеэр үймээн самуун үүсгэсэн хар хувцастай 45 хүнийг цагдаа нар баривчилж, цагдаагийн найман офицер гэмтэж шархадсан байна. Жагсагчид Ерөнхийлөгч Эммануэль Макроныг хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэхдээ тэтгэвэрт гарах насыг бууруулах, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэгт анхаарал хандуулах дохио өгчээ.

Энэ мэтчилэн Итали, Грек, Болгар, Герман улсуудад тайван замаар үргэлжилсэн хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах жагсаалд оролцогчид Украинд энх тайвныг уриалан жагссан байна. 

Эх сурвалж: Al Jazeera 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10