Dark Light
Нийгэм | 2022-05-02

Шарлотт гүнжийн 7 насны төрсөн өдрийн зургийг дэлгэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын угсаа залгамжлах ханхүү Кэмбрижийн гүн Уильям болон Кэмбрижийн гүнгийн авхай Кэйт Мидлтон нарын ууган охин Шарлотт гүнж өнөөдөр долоон нас хүрч байна. Гүнжийн төрсөн өдөрт зориулан гурван ч гэрэл зургийг олон нийтэд дэлгэжээ. Хонхон цэцгэн дунд аз жаргалтайгаар инээмсэглэж буй гүнжийн олон нийтэд дэлгэсэн зургуудыг түүний ээж Кэтрин дарсан байна.

Шарлотт Уильям, Кэтрин нарын ганц охин бөгөөд хаан ширээ залгамжлах дөрөв дэх үеийн эрхэм дээдэс юм. Түүнийг төрсний дараа Кэмбрижийн гүнгийн гэр бүлд ханхүү Жорж, Луйс нар мэндэлж бүл нэмсэн билээ. Гүнж 2015 оны тавдугаар сарын 2-ны өдөр Лондонгийн төв дэх Гэгээн Мэригийн эмнэлэгт мэндэлсэн юм. 

Кэмбрижийн гүнгийн авхай Кэтрин гэрэл зураг сонирхогч бөгөөд Эзэн хааны гэрэл зургийн нийгэмлэгийн хандивлагч ажээ. Тэрээр хүүхдүүдийнхээ төрсөн өдөрт зориулан өөрийн дарсан гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэдэг уламжлал тогтжээ. 

Эх сурвалж: ВВС

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10