Dark Light
Нийгэм | 2022-05-02

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туркийн Истанбул хотод боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 6-наас 20-нд болно. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлага дор 48 кг-ын жинд Ж.Нямсүрэн, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Н.Ану нар өрсөлдөнө. Тус тэмцээнээс Монголын боксчид цор ганц медаль хүртсэн нь гавьяат тамирчин М.Нандинцэцэг билээ. Тэрбээр 2018 онд Энэтхэгт болсон тус тэмцээний 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв. Монголын баг тамирчид өдгөө Герман, Украин, Канадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10