Dark Light
Нийгэм | 2022-05-02

Цонхны хаалтны тор мултарч 10 сартай хүүхэд 2 давхраас унажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2022 оны 05-р сарын 01-ний өдрийн 18:00-д “СХД-25 дугаар хороонд байрлах 2 давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртэн ГССҮТ-д хүргэгдэн ирсэн байна” гэх мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгахад: эрэгтэй, 10 сартай хүүхэд цонхны тавцан дээр сууж байхдаа арагш тонгойх үед тор нь мултарснаас унаж гэмтсэн байна. 

Мөн Цагдаагийн байгууллагад 2022 оны 05-р сарын 01-ний өдрийн 20:20-д СХД-т байрлах амралтын газрын гадна 2 настай хүүхэд моринд өшиглүүлэн гэмтэж  ГГСҮТ-н хүлээн авах дээр ирсэн” гэх мэдээллийг авч шалгахад: 2 настай, эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж гэмтсэнийг шалгаж байна. Мөн Хан-Уул дүүрэгт хашааны гадаа 11 настай эрэгтэй хүүхдийн унаж яваад морь нь үргэснээс болж унаж гэмтсэнийг шалгаж байна. 

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, хамгаалалтын тор сул байснаас цонхоор унах, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10