Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 4 сарын 9-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 4 сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 5 сарын 1-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, “Хүй-Омог” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн С/47 настай, эрэгтэй/, О/47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг хайн “Харлагын голын-Адаг” гэдэг газар 4 метрийн гүнд 14 удаа шумбалт хийсэн бөгөөд Харлагын голын-Адаг гэдэг газраас зүүн зүгт 16 км “Ингэтийн гүүр” гэдэг газар хүртэл завиар, мөн Харлагын голын-Адаг газраас зүүн зүгт 5 км явганаар голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 5 сарын 2-ны өдрийн 08:30 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн.
Нийгэм | 2022-05-02
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







