Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нэг цонхны үйлчилгээний төвдөө иргэддээ зориулан өөртөө үйлчлэх “цонх”-ыг шинээр ажиллуулж эхэллээ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ энэ сарын 01-ний өдрөөс өмнө зөвшөөрснөөс бусад мэдээлэл хариуцагчийн цуглуулсан биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээг устгасан. Иймд ТҮЦ машинаас хурууны хээгээр үйлчилгээ авах боломжгүй. Тиймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нэг цонхны үйлчилгээний төвдөө компьютер, хэвлэх машин зэрэг шаардлагатай техник хэрэгслийг байршуулан төрийн үйлчилгээний нэгдсэн портал E-mongolia системээс гарч буй бүхий л төрлийн үйлчилгээ, шаардлагатай мэдээ мэдээлэл, бичиг баримт, лавлагаа, тодорхойлолт авах боломжийг бүрдүүллээ. Мөн иргэддээ хэрхэн ашиглах талаар заавар зөвлөмж өгч байна.
Нийгэм | 2022-05-02
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







