Dark Light
Нийгэм | 2022-05-02

Б.Баасанцогтын цагдан хорих хугацааг сунгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

          Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллагдагч Б.Баасанцогтын  цагдан  хорих  хугацааг 1 сарын хугацаагаар  сунгуулах  тухай  саналыг  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар   сарын 02 -ны өдөр  хүлээн авч, Нийслэлийн прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Болдбаяр, Т.Батдорж  нарыг оролцуулан хянан хэлэлцээд:

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх  заалтад заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн”, мөн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг  тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг  үндэслэн  цагдан хорих  1 дүгээр   хугацааг  1 сарын  хугацаагаар буюу  2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл  сунгаж  шийдвэрлэлээ. Урьд нь шүүхээс түүнийг энэ үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хорьсон юм.

               Яллагдагч  Б.Баасанцогтод Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг / Биеэ үнэлэхийг зохион байгуулах/  мөн хуулийн  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/  заасан зүйл ангиудаар  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорын шатанд хэргийг хянаж байна. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19