Dark Light
Нийгэм | 2022-05-02

“Шинэ Ховд бизнес хөгжлийн төв”-ийг нээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор "Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих" (PROGRES) төслийг хэрэгжүүлж байгаа. 

2023 он хүртэл хэрэгжүүлэх тус төслийн хүрээнд “Шинэ Ховд бизнес хөгжлийн төв”-ийг байгууллаа. 

Тус төвөөр Ховд аймгийн 3700 орчим бизнес эрхлэгчид үйлчлүүлэх боломж бий. Өөрөөр хэлбэл, ЖДҮ эрхлэгчдэд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж, мэдээллээр хангана. Орчин үеийн оффисын техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон тус төвд бизнесийн уулзалт зохион байгуулахаас гадна бизнес эрхлэгчдэд дундын оффисын үйлчилгээг авах боломжтой.

 PROGRES төсөл “Шинэ Ховд бизнес хөгжлийн төв”-тэй байгуулсан гэрээний хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гарааны бизнесүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад  дэмжлэг үзүүлэх юм.

 Тус төв гуравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлж түүнээс хойш давхардсан тоогоор 600-аад бизнес эрхлэгчдэд 50 гаруй удаагийн сургалт явуулаад байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10