Dark Light
Нийгэм | 2022-05-03

АИ-92 шатахууны үнэ нэмэгдэхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О. Батнайрамдал шатахууны үнийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр: "Дэлхийн зах зээлд сүүлийн жилд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71,3 хувиар өссөн нь 2013 оноос хойш харагдаагүй өндөр өсөлттэй байна. 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар “АИ-92” түлш 45,4 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Мөн он гарснаас хойш  дээрх төрлийн шатахууны үнэ 45-48 хувиар өссөн байна. 2022 оны дөрөвдүгээр сард худалдаж авсан шатахууны үнэ дэлхийн зах зээлд  тонн нь 1,110 ам.доллар байна. Үүнийг өртгөөр нь тооцвол литр нь 3,330 төгрөг болж байгаа. Өнгөрсөн долоо хоногт манай улс шатахуун импортлогч "Роснефть" компанитай гэрээ хэлцэл хийж, энэ оны зургадугаар сар хүртэл нэг тонныг нь 830 ам.доллароор авах болсон" гэв. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлж буйгаар Засгийн газрын шийдвэрээр аж ахуйн нэгжүүд шатахууны 45 хоногийн нөөцийг бүрдүүлж, өнөөдрийн байдлаар шатахууны нөөц хэвийн байгааг онцлов. Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 133.084 тн шатахууны нөөцтэй байна. Мөн Засгийн газраас АИ-92 шатахууны гаалийн татварыг тэглэсэн. Эдгээрийн үр дүнд зах зээлд 3,330 төгрөгөөр зарагдах АИ-92 бензин 2,390 төгрөгөөр зарагдах боломж бүрдэж байна хэмээн дэд сайд онцоллоо. 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10