Dark Light
Нийгэм | 2022-05-03

Булган аймагт гарсан ой хээрийн түймрийг цурманд оруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн сумын төвөөс 150 зайд Ёл тайгийн Ар хээгч гэдэг газар 5 сарын 2-ны өдрийн 15.40 цагт ой хээрийн түймэр гарч, уг түймрийг Тэшиг сум дахь 0286 дугаар ангийн 20 албан хаагчид ажиллаж цурманд оруулсан байна. 

Түймрийн урт 1 км орчим, өргөн 300 метр, одоогийн байдлаар цурманд байгаа унангийн цэвэрлэгээ хийгдэж байгаа ба нэмэлтээр тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн албан хаагчид, Тэшиг сумын БОУХБайцаагчаар ахлуулсан арван гурван морьтой иргэд мөн Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын албан хаагчид 07.00 цагт Улаанбаатар хотоос түймрийн голомт руу нислэгээр явсан голомтод нэмэлтээр явсан иргэд хараахан очиж амжаагүй замдаа явж байна гэж Булган аймгийн түймрийн хариуцлагатай жижүүр мэдээллээ.

Зурагт ой хээрийн түймрийн нэн аюултай бүсийг Улаан-аар тэмдэглэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10