Dark Light
Нийгэм | 2022-05-03

Азовсталаас нүүлгэн шилжүүлсэн иргэд Запорожье хотод иржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мариуполиос нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна. Бүслэгдсэн хотоос өчигдөр нүүлгэн шилжүүлсэн зуу гаруй энгийн иргэд Запорожье хотод ирсэн гэж Украины цэргийнхэн мэдээллээ.

Хүлээн зөвшөөрөгдөөгүй Донецкийн бүгд найрамдах улсын удирдлагын мэдээлснээр даваа гарагт тус улсын хяналтад байгаа нутаг дэвсгэр рүү 200 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдээлжээ.

Үүний зэрэгцээ Даваа гарагт Азовсталь үйлдвэрээс хэсэгчлэн нүүлгэн шилжүүлэлт хийсний дараа Оросын талаас дахин гал нээж эхэлсэн гэж Киев мэдээлсэн.

Азовсталиас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа НҮБ болон Олон улсын Улаан загалмайн хорооны оролцоотойгоор явагдаж байна. Үүний зэрэгцээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тус үйлдвэрийн газар доорх хоргодох байранд Украины 2 мянга хүртэлх цэрэг, хэдэн зуун энгийн иргэн үлдсэн байж магадгүй байна.

Эх сурвалж: euronews.ru


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10