Dark Light
Нийгэм | 2022-05-03

Одесс хотод пуужингийн цохилт өгчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Одесса мужийн засаг захиргааны тэргүүн Максим Марченко Орос улс Одессын “дэд бүтцийн объект” руу пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгдэв.  Нийтийн байрны барилга руу пуужин харвасны улмаас 15 настай хүү амь үрэгдэж, 17 настай охин шархадсан гэж өмнөд нутгийн аюулгүй байдал, батлан ​​хамгаалах хүчнийхэн мэдэгдлээ.  Барилгад таван хүн байсан байна. Үүнээс гадна сүмийн барилга өртсөн гэж мэдээлж байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оройн видео илгээлтдээ “Оросын цэргүүд Одесс руу дахин пуужингийн цохилт өгч, нийтийн байр нурсан” гэж мэдэгджээ.

"Тэд 15 настай хүүг хөнөөжээ. Тэд 17 настай охиныг шархдуулсан, тэр хэлтэрхийд оногдож шархадсан байна. Энэ юу вэ? Яагаад? Эдгээр хүүхдүүд болон дотуур байр Оросын төрд ямар аюул учруулсан гэж вэ? Тэд ингэж л дайтаж байна" гэж тэрээр хэлжээ.

Энэ нь Одесс руу хийсэн анхны пуужингийн довтолгоо биш юм. Өмнө буудлагаас болж орон нутгийн нисэх онгоцны буудлын хөөрөх зурвас эвдэрсэн. Мөн Оросын пуужин хотын захын нэгэн орон сууцны барилгыг онож гурван сартай охин, ээж, эмээ зэрэг найман хүн нас барж байсан юм.

Эх сурвалж: Настоящее время


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10