Dark Light
Нийгэм | 2022-05-03

Согтуу жолооч шаардлага тавьсан цагдааг зоджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэр Механик инженерийн их сургуулийн уулзварт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг шалгахад  Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг ХУД-ийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгаж Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилээр хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн зөрчил гаргагч Б нь Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн асуудлыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газраас шалгаж зөрчлийн тухай хуулиар 250.000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10