Dark Light
Нийгэм | 2022-05-04

Украины иргэдэд хүргүүлэх хүмүүнлэгийн тусламжийн данс нээгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад түр болон байнгын оршин сууж буй ОХУ-ын болон бусад орны иргэд яс үндэс үл хамааран ОХУ( ЗХУ)-д их, дээд сургууль дүүргэсэн монгол түмэнтэй хамтран хойд хөршид өрнөөд буй Мы Вместе ( Бид хамтдаа) аянд нэгдээд хоёр долоо хоног өнгөрчээ. 

"Алслагдсан хөдөө орон нутгаас энэхүү аянд хэрхэн нэгдэж болох вэ, яаж туслах вэ гэсээр монголчууд олноор холбогдож байгаа тул тун саяхан Гэгээн Троицкийн сүм нь хандивын  албан ёсны данс нээлээ"-хэмээн Анатолий ламтан мэдээллээ.

ОХУ-ын Донбасс болон Зүүн-Өмнөд Украины чөлөөлөгдсөн нутгийн ард иргэд болон Орост ирсэн дүрвэгсдэд туслахыг хүссэн хэн хүн доорх дансаар харилцах боломжтой юм байна.

Ариг банк, 2108004378, Үнэн алдартны шашны Троицкийн сүм 

ОХУ-ын Эрхүү мужийн Онцгой Байдлын Штаб, Улаан Загалмайн байгууллагаар уламжлан Украины Зүүн- Өмнөд нутгийн орос иргэдэд тун саяхан 75 тонн ачааг илгээсэн бол энэ удаа 22 тонн ачааг илгээхээр бэлдэж байгаа юм байна. Монголоос тус бүс нутагт хүмүүнлэгийн 8 тонн тусламж илгээхээр бэлтгэж байна. 

Хүмүүнлэгийн тусламжийн жагсаалтад гурил, элсэн чихэр, цай, үр тариа, гоймон, лаазалсан хоол, хувийн ариун цэврийн  хэрэглэл,  хүүхдийн живх, нүүр гарын алчуур зэрэг оржээ.

Эрхүү мужаас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлын хэсгийг удирдаж буй Эрхүү мужийн Амбан захирагчийн орлогч Иван Колпаковын хэлснээр, Донбасс руу хүргэгдэх хүмүүнлэгийн тусламжийн ачаанд тавигдаж буй шаардлага их хатуу байдаг гэнэ. Нэн түрүүн бүх зүйл шинэ, үйлдвэрийн баглаа, савлагаа гэмтээгүй байх, хаяг шошготой, хүнсний бүтээгдэхүүн нь хадгалагдах горим нь удаан хугацааных байх ёстой юм байна. 

Хүмүүнлэгийн тусламжийн талаар мэдээлэл авах утас: 89059014,95059014, 99868018

Эх сурвалж: Новости Русского Дома


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10