Dark Light
Нийгэм | 2022-05-04

Өнөөдөр олон улсын гал сөнөөгчдийн өдөр тохиож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

1998 оны 12-дугаар сарын 2-нд Австралийн Виктория мужийн хүн ам суурьшсан бүсэд ойн томоохон хэмжээний түймэр гарч олон хоног үргэлжлэн ассан байна. Улмаар 1999 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр уг түймрийг унтраахаар ажиллаж байсан Линтон хотын Геелонг Вестийн Гал унтраах ангийн гал сөнөөгчид болох Гарри Вредевельдт, Крис Эванс, Стюарт Дэвидсон, Жейсон Томас, Мэттью Армстронг нар амь насаа алджээ. Эдгээр гал сөнөөгчдийн дурсгалыг хүндэтгэн дэслэгч Эдмонсон дэлхий дахинд и-мэйл бичин олон улсад түгээснээр “Олон улсын гал сөнөөгчдийн баяр”-ын өдрийг тэмдэглэх болж,улс орон бүр гал сөнөөгчдийг алдаршуулан, тэдний бахархлын өдөр болгожээ.

 Онцгой байдлын байгууллагад мөр зэрэгцэн зүтгэж байгаа нийт албан хаагчдадаа болон үе, үеийн гал сөнөөгчиддөө Олон улсын гал сөнөөгчдийн өдрийн мэндийг дэвшүүлье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10