Dark Light
Нийгэм | 2022-05-04

"МИК Холдинг” ХК-ийн аудитын тайланд дурдсан онцлох баримтуудаас

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шадар сайд С.Амарсайхан МИК болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзсан. 

“МИК Холдинг” ХК-ийн 2014-2018 оны тайланг ОУ-ын “Эрнст Янг” ХХК хийж  гүйцэтгэсэн бөгөөд уг аудитын тайланд дурдсан онцлох баримтуудаас:

• 2014-2018 онд ₮246.0 тэрбумын ашигтай ажиллаж, 2018 онд ₮150 тэрбумыг ХХБ, ₮5 тэрбумыг өөрсдийн хөрөнгө оруулалтын санд оруулсан. 

• 2016-2017 онд ХХБ, Улаанбаатар хотын банк нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 4.1 сая.ш хувьцааг нэг бүрийг нь ₮11,400 (11.4 дахин үнээр) буюу ₮47 тэрбумаар МИК-д буцаан худалдаж онцгой их ашиг олсон. 

• Ипотекийн 8 хувийн зээлтэй иргэд зөвхөн 2018 онд ₮211.3 тэрбумын хүүг зээлд төлсөн. Эндээс банкууд ₮34.7 тэрбумыг авч, үлдсэн ₮176.6 тэрбумыг МИК-д шилжүүлсэн. 

• МИК энэ ₮176.6 тэрбумаас ₮71.7 тэрбумыг өөрийн хүүгийн цэвэр орлогод бүртгэн үлдэх ₮104.9 тэрбумыг Монголбанкинд шилжүүлсэн байна. 

• Иргэдэд олгосон Ипотекийн 8%-ийн зээл 2018 оны эцэст 2,838.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Үүний 86% буюу 2,445.3 тэрбум төгрөгийг Монголбанк, 16% буюу 447.6 тэрбум төгрөгийг Арилжааны банкууд санхүүжүүлсэн. Энэ санхүүжилтээс МИК Холдинг ХК ₮54.0 тэрбумын илүү санхүүжилтийг эрсдэлийн санд зориулж өөртөө хадгалсан. 

2019 оноос хойш МИК санхүүгийн тайлангаа олон улсын байгууллагаар баталгааж, олон нийтэд ил тод мэдээлэхээ больсон.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10