Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчтэй хүүхдүүдтэй ээжүүд ТББ-аас өнөөдөр /2022.05.04/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Б.Бадамцэцэг: "Би Цэрэнлхам охины ээж Б.Бадамцэцэг байна. Одоо талбай дээр хандив гуйгаад сууж байгаа. Миний охин Эх нялхасын эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт байгаа. Өнөөдөр би ганцхан хүүхдийнхээ асуудлыг ярих гэж ирсэнгүй. Монгол улс хүүхдийн асуудлаа бүр орхисон юм байна. Би 4 сар хандивын аян явуулаад Монголын ард түмний халааснаас 40 сая төгрөг босголоо. Манай хүүхдийн эмчилгээ Сөүлийн их сургуулийн эмнэлэгт 140 сая төгрөгөөр эмчлэгдэх зардалтай. Энд 900 сая төгрөгний эмчилгээтэй гээд явж байгаа хүмүүс ч байна. Манай улс 3 сая 400 мянган хүн амтай. Энэ хүн амын хэд нь хүүхэд байна вэ. 2050 он гэхэд эрүүл хүүхэдгүй боллоо. Хүүхдийн сан Фондын мөнгө яг юунд зарцуулагддаг юм бэ. Фондоос мөнгө гаргаж, яаралтай гадагшаа явах шаардлагатай байгаа хүүхдүүдийг явуулах хэрэгтэй. Манай улс хорт хавдартай иргэдээ орхичихоод байна. Бид 10 мянган ээжээс гарын үсэг цуглуулж, НҮБ-д хандана. Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, эмэгтэйчүүдийн өвчлөл эндэгдлийг анхаарч ажиллахгүй байна. Улс орныхоо нийгмийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, шинэчлэлт хийж ажлаа хийгээч ээ" гэлээ.
АДМИН








Нийгэм







