Dark Light
Нийгэм | 2022-05-04

25 гарааш буулгаж, газрыг чөлөөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан, хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй гараашуудыг буулгах ажил үргэлжилж байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн 4-р хороо 113-р байрны урд талын 25 гараашийг өнөөдөр буулгаж, газрыг чөлөөллөө. Тухайн байршилд хийгдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор иргэдээс санал авах ажлыг мөн зохион байгуулна. 

Гарааш байрлаж байсан газарт ногоон байгууламж, ил зогсоол, иргэд амарч зугаалах боломжтой орчинг бий болгож байгаа. Тиймээс 113-р байрны оршин суугчид дээрх ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ онд дүүргийн хэмжээнд 1300 орчим гарааш буулгах бөгөөд дээрх ажил үргэлжилж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10