Dark Light
Нийгэм | 2022-05-04

Франкфурт чиглэлийн нислэгийн тоог 7 хоногт 5 болгож нэмэгдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Сангийн сайд Б.Жавхлан нар танилцуулсан.

Хуралдаанаар аялал жуулчлалын салбарыг дэмжих,  жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн бол жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Франкфурт чиглэлийн нислэгийн тоог долоо хоногт 5 болгож нэмэгдүүлэхээр боллоо. Нислэгийн тоо нэмж байгаатай холбоотойгоор МИАТ ТӨК-д татаас өгөх юм. 

Аялал жуулчлалын салбарыг дэмжих асуудлыг дараагийн Засгийн газрын хурлаар дахин хэлэлцэхээр болжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10