Dark Light
Нийгэм | 2022-05-04

Өрхийн тариалан эрхлэгчдэд хүнсний ногооны үр олголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийнхээ хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтууд бий. 

Зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өрхийн тариалан эрхлэгчдэдээ зориулан хүнсний ногооны үр олголоо. 

Монгол Улсын Засгийн газрын Эх орны-Эрүүл хүнс уриан дор зохион байгуулагдаж буй Атрын 4 дүгээр аяны хүрээнд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож буй хүнсний ногооны үрийн зардлыг Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэсэн. 

Энэ удаа дүүргийнхээ 12-20 дугаар хорооны 300 гаруй өрхийн тариалан эрхлэгчдээ дэмжин 10 нэр төрлийн хүнсний ногооны үрийг “Хүнсний ногооны голлох таримлын агротехнологи”, төмс хүнсний өвчин хортон, бууцай, чинжүү, хятад байцаа, брокли тарих арга, аргачлал зэрэг гарын авлага материалын хамт олголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10