Dark Light
Нийгэм | 2022-05-04

Гэмт хэргийн замаар олдсон 38 гар утсыг хураажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НЦУГ-ын мөрдөн шалгах газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь тодорхой төрлийн гэмт хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монтел худалдааны төвийн ченж Г, А, Н нь  халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүдээс удаа дараагийн үйлдлээр хулгайн гэмт хэргийн замаар олдсон гар утсыг хямд үнээр худалдан авч зарж борлуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоож ажиллалаа. 

НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Одбаатар: "Мөрдөн шалгах ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монтел худалдааны төвд ченж гэх тодотголтой Г, А, Н нараас 38 нэр төрлийн samsung, iphone, redmi маркийн утаснуудыг хураан авсан. Мөрдөн шалгах ажиллагааг явуулах явцад 4 хохирогчийг тогтоосон ба 34 утасны хохирогч тогтоогдоогүй мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10