Dark Light
Нийгэм | 2022-05-04

"Цэргийн олимп" гараанаас гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 2022 оны марш-тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, цэргийн мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.

Нээлтийн ажиллагаанд батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа С.Ванчинхүү, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг болон ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн    захирагч, нар тэмцээний шүүгчид оролцлоо. 

May be an image of 6 people, people standing and military uniform

Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорьсон Зэвсэгт хүчний марш-тактик тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг шалгаруулах тэмцээнд байнгын бүрэлдэхүүний 2 рот, 15 салаа, хугацаат цэргийн алба хаагчдын 16 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 17 тасаг, нийт Зэвсэгт хүчний 33 нэгтгэл, ангийн 1500 гаруй цэргийн алба хаагч оролцохоор бэлтгэл, сургуультай хангаж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд жигдрэн жагсаад байна. Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч, шалгаруулах тэмцээн нь жилээс жилд хурц ширүүн өрсөлдөөнтэй, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг бодитоор илтгэн харуулдаг томоохон сорилт, шалгуур болдог. Үүнээс гадна Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэсвэр хатуужил, зөв хүмүүжил, төлөвшил, эерэг хандлага олгох зорилготой энэхүү тэмцээнээр дамжуулан иргэд, олон нийтэд цэргийн хөдөлмөрийн онцлог, ач холбогдлыг сурталчлан таниулах, цэргийн насны залууст алба хаах итгэл үнэмшил, урам зориг өгөх  чухал ач холбогдолтой тэмцээн юм. 

May be an image of 7 people, people standing and outdoors

Энэ жилийн тэмцээн нь эзлэгдсэн объектыг чөлөөлөх, гранат шидэх, буудлагын шинэ төхөөрөмжүүдийг ашиглах зэрэг өөрчлөлтүүдээр хүрээгээ тэлснээр   онцлогтой дээр Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлалуудыг шинээр байгуулж, бие даасан ажиллагааг нь хангах, үүрэг гүйцэтгэх боломж, чадавхыг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байгаа нь энэхүү тэмцээнийг илүү, сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байгаа талаар ЗХЖШ-ын дарга дурдсан юм. 

May be an image of 5 people, people standing and outdoors

Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчид 2007 оноос уламжлал болон явагдаж буй Төрийн цэргийн байгууллагуудын дунд явагдах марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд Зэвсэгт хүчнээ төлөөлөн оролцох хариуцлагатай үүргийг хүлээх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10