Dark Light
Нийгэм | 2022-05-04

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн Кувейтын аманд 30 мянган мод тарина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Монгол Кувейтын байгаль хамгаалах төв” ТӨААТҮГ нь байгаль орчныг хамгаалах, судалгаа шинжилгээ хийх зэрэг өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоо, түншлэлийг өргөжүүлэх, оюуны өмч, технологийг нэвтрүүлэх, инновацид суурилсан үйл ажиллагаа явуулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Уг санамж бичгийн хүрээнд хоёр тал хамтран Монгол Кувейтын байгаль хамгаалах төвийн эзэмшил газарт 30,000 мод тарих ажилд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мод тарьж ургуулах, арчлах чиглэлээр хамтран ажиллах, залуу өсвөр үеийг байгальтай зөв зохистой харилцах, түүнийг хамгаалах, мод, сөөг тарьж ургуулах талаар бүхий л сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэхээр болов.

Мөн тус төвийн хөрсний лабораторийн үйл ажиллагааг сэргээн хөгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжтэй судалгаа, шинжилгээний ажлыг хийж, байнгын ажиллагаатай болгохоос гадна сүүлийн жилүүдэд эрчимтэй бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийгдэж байгаа ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 1 га газрыг  Монгол Кувейтын байгаль хамгаалах төвийн нэрэмжит төгөл бий  болгон тохижуулах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10