Dark Light
Нийгэм | 2022-05-05

Агаараас эрэн хайх хамтарсан сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас Иргэний нисэхийн үндэсний төвтэй хамтран алба хаагчдад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар эрэн хайх, аврах ажиллагаанд нислэгийн өмнөх бэлтгэлийг цаг алдалгүй, шуурхай хангах, нислэгт гарахын өмнө нислэгийн төлөвлөгөөг үнэн зөв бөглөж дамжуулах, цахим хуудас болон электрон нисэхийн мэдээллийн эмхэтгэлийг ашиглаж шаардлагатай мэдээллүүдээ олж авах чадварыг эзэмшүүлсэн юм.

Мөн нислэгийн үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг практик асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар дадлага, дасгалыг хийж, эрэн хайх, аврах ажиллагааны нислэгийн шуурхай, үр ашигтай, аюулгүй байдал сайжрах боломжийг бүрдүүллээ гэж ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10