Dark Light
Нийгэм | 2022-05-05

Богдхан уулаас 660 кг хог түүв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХОГ ТҮҮХЭЭС ИЛҮҮ, ХОГОО ХАЯХГҮЙ БАЙЯ уриан дор "БОГДХАН УУЛАА ЦЭВЭРЛЭЕ" өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд ууланд алхагчид болон энгийн  151 иргэн оролцож, 161 шуудай хог түүж,  хог хаягдал цугларсан цэгүүдийг тэмдэглэж,  координатыг тогтоолоо.  

Таны хаясан ХОГ хөрсний бохирдол үүсгэх, ан амьтныг гэмтээх, ойн түймэр гарах үндэслэл болж байна. Тиймээс хог түүж биш, хог хаяхгүй аялахыг нийт иргэддээ уриалж байна. 

Уг арга хэмжээг "Улаанбаатар Аялагч Клуб"-ээс санаачилж , Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Уулчдын Үндэсний Холбоо  хамтран зохион байгуулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10