Dark Light
Нийгэм | 2022-05-05

МСҮТ-ийн элсэлтийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ШУТИС-ийн захирал Т.Намнан тэргүүтэй ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь политехникийн коллежид ажиллалаа.

Дарханд нийт нэг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, хоёр политехник коллеж үйл ажиллагаа явуулдаг. Дархан политехник коллежийн хувьд мэргэжлийн боловсрол олгох сургалт нь нийт 590, техникийн боловсрол олгох сургалт нийт 140 суралцагчидтай. Элсэн суралцагчдын 70-80 хувь нь Дарханаас, үлдсэн хувь нь Сэлэнгэ аймгаас ирж суралцдаг байна.  Дарханы ЕБС-ийн 1-5 дугаар ангид 9472 хүүхэд суралцдаг. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байгаа. Иймд МСҮТ-ийн тогоочийн ангийн суралцагчид үдийн хоолонд нийлүүлэх нарийн боовыг үйлдвэрлэх боломж байгааг онцлон. БШУ-ы дэд сайд 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд, ялангуяа залуусыг татахад анхаарч ажиллах чиглэл өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10