Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Хотын иргэний жилийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчид, нялх хүүхэдтэй гэрээс гарах боломжгүй иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор гэрээр болон хороодын Иргэний танхимаар үйлчилж эхэллээ.
Дүүргийн Засаг дарга захирамж гарган үйлчилгээ хүргэх хэлтэс, нэгжүүдээс бүрдсэн ажлын хэсгийг Засаг даргын орлогч М.Алтангэрэлээр ахлуулан байгуулж, үүрэгжүүллээ.
Ажлын хэсэгт Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас төрийн үйлчилгээг бүх хэлбэрээр хүргэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгал, улсын бүртгэл, газар эзэмших, өмчлөх тухай зөвлөмж, мэдээллийг өгч байна. Мөн эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, газар дээр нь шийдвэрлэх боломжгүйг эргэн мэдээлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зарим үйлчилгээг авч чадахгүй байсан иргэд энэхүү иргэний танхим болон гэрийн үйлчилгээнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байна.
Энэхүү үйлчилгээ нь өнөөдрөөс эхлэн 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хороодод батлагдсан хуваарийн дагуу явагдах бөгөөд хорооны Засаг даргын ажлын алба болон мэдээллийн цахим сүлжээгээр зарыг тухай бүр нь хүргэнэ.
АДМИН








Нийгэм







