Нийгмийн хариуцлагын хүрээнд “Т У С” хандивын хамтарсан үзэсгэлэнг Бий Контемпорари арт галерейн үзэсгэлэнгийн танхимд “Ач Тус Очир” /Нийгэмд Үйлчлэх Төрийн Бус Байгууллага/, Монголын Урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид хамтран зохион байгуулж байна.
"МАРГААШИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА" уриан доор зохион байгуулагдсан энэхүү “Т У С” хандивын үзэсгэлэнд цуглуулгын 35 бүтээл, уран бүтээлчдийн хандивласан 30 бүтээл, нийт 65 уран бүтээлүүд энэхүү хандивын үзэсгэлэнд дэлгэгдэв.
Үзэсгэлэнгийн хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр даунтай хүүхдүүдийг дэмжих, тэдний боловсролд хувь нэмэр оруулах, хөгжих боломжийг олгох зорилгоор даунтай хүүхдүүд, ээж нарын хамт өдрийн цай бэлтгэн худалдаалж, Соёлын яамны хамт олон оролцож, дэмжин ажиллаа.
Одоогоор Монголын дауны холбоонд 300 гаруй даунтай хүүхэд болон тэдгээрийн гэр бүл бүртгэлтэй байна.
Та бүхэн даунтай хүүхдийн онцлогийг ойлгож хүндлэн харилцаж, тэднийг бидний дунд, үе тэнгийн нөхдийнхөө дунд, нийгмийн дунд чөлөөтэй бие даан явж, сурч хөгжиж, амьдрахад дэмнэж туслаарай.
Бусдыгаа байгаагаар нь хүлээн авч, хүндлэн хайрлаж дэмжиж чаддаг сайхан нийгмийн нэгэн хэсэг нь та бид юм.
Үзэсгэлэн 2022 оны 05-р сарын 09-ныг хүртэл Бий Контемпорари арт галерейд гарах тул, үзэгч, уран бүтээлч та бүхнийг ирж үзэхийг урьж байна.
АДМИН








Нийгэм







