Dark Light
Нийгэм | 2022-05-10

“1000 Инженер-Ажлын байр 2022" өдөрлөг болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"1000 Инженер-Ажлын байр 2022" өдөрлөг тавдугаар сарын 12-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн /ШУТИС/ хичээлийн 8 дугаар байранд болох гэж байна. Уг өдөрлөгийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас 9 дэх жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөө зохион байгуулах аж.

Өдөрлөгт төслийн хүрээнд Япон Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2022 оны 03 дугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 30, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 66, нийт 96 төгсөгч оролцох юм. Эдгээр төгсөгчид нь Япон Улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон Улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай.

Өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлогтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10