Dark Light
Нийгэм | 2022-05-10

Дэд төслүүдийг түүчээлэн эхлүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран Канадын Засгийн газрын санхүүжилтээр  хэрэгжүүлж буй дэд төслийн сургалтын нээлтийг тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж, нээлтэд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Барилга хот байгуулалтын яам,  Төрийн нарийн бичгийн дарга Магнайсүрэн нар оролцлоо.  

 “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслүүдийг түүчээлэн эхлүүлж байна. Төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагыг төлөвшүүлэх, албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх,  ёс зүйн шинэ менежментийг нэвтрүүлэхэд дэд төслүүдийн зорилго чиглэж байгаа юм.  Төрийн албаны шинэтгэл мэдлэгтэй, туршлагатай, ёс зүйтэй, зөв хандлагатай албан хаагчдыг бэлтгэж, хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд хэрэгжих дэд төслүүдийг эхний ээлжинд хэрэгжүүлэх Төрийн захиргааны төв байгууллагаар Барилга хот байгуулалтын яам сонгогдон ажиллаж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10