Элон Маск нь Өмнөд Африкаас гаралтай АНУ, Канадын иргэн бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч юм. Тэрээр SpaceX-ын CEO болон CTO, мөн Тесла Моторсын CEO болон бүтээгдэхүүн загварчлалын захирал юм. SpaceX, PayPal, Tesla Motors болон Zip2 компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч юм. Мөн Элон Hyperloop хэмээх өндөр хурдны тээврийн систем болох дараагийн үеийн загварыг боловсруулсан онцгой нэгэн билээ. Тэрээр 2021 оны нэгдүгээр сард Жэфф Безосыг гүйцэж дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдсэн байна.
2002 оны 6-р сард Элон Маск өөрийн гурав дахь компани Сансрын Хайгуулын Технологи буюу SpaceX-г байгуулсан юм. Тэрээр Калифорни мужийн Хавтхорнед байрлах уг компанийн CEO болон CTO үүргийг давхар гүйцэтгэж байлаа. SpaceX пуужингийн технологийг сайжруулан хөгжүүлэхэд төвлөрөн сансрын хөлөг зохион бүтээн, үйлдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байв. Компанийн хөөргөсөн эхний хоёр пуужин Falcon1 болон Falcon9 бөгөөд анхны сансрын хөлөг нь Dragon нэртэй байсан юм. SpaceX-г сансарын пуужин, хөлөг үйлдвэрлэдэг анхны хувийн компани гэж хэлж болно.
2008 оны 12 сарын 23-нд SpaceX компани НАСА–тай ОУСС уруу ачаа хүргэх Falcon 9 пуужингийн 12 нислэгийн гэрээ хийв. 2011 онд Олон Улсын Сансрын Төв Space Shuttle сансрын хөлөг онгоцыг акталж, оронд нь Dragon хөлөг онгоцыг ашиглахаар болов. Тухайн үед SpaceX нийт 1.6 тэрбум долларын гэрээг хийсэн аж. Falcon9 болон Dragon нь ачаа тээшийг тээвэрлэхэд зориулагдсан бол харин сансрын нисгэгч, судлаачдыг Оросын Союз хөлөг онгоцоор тээвэрлэдэг байсан юм.
Элон Маск ”Сансар судлал нь хүний амьдралын хөгжил дэвшлийн томоохон алхам” гэж үздэг нэгэн бөгөөд түүний энэ үзэлд Исаак Асимовийн “Сан” цуврал ихээхэн нөлөөлсөн байна.
Space X, Tesla компаниудын үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Илон Маск "Старлинк Сервисес Монголиа" нэртэй компанийг Монголд байгуулжээ.
Компанийн хувьцаа эзэмшигчээр "Starlink Holdings Netherlands B.V." байгаа бол гүйцэтгэх захирлаар нь Лорен Эшли хэмээх нэр бүртгэлтэй байна.

АДМИН








Нийгэм







