Монгол улсын Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ урлагт зүтгэсэн 50 жил, багшилсан 30 жилийн ойг тохиолдуулан "Дуунд залбирсан тавилан" хүндэтгэлийн тоглолтоо 2022 оны тавдугаар сарын 21,22-ны өдрүүдэд “UB palace”ын Их танхимд зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Уг тоглолтыг түүний шавь нарынх нь зүгээс санаачилсан байна.
Тэрээр:
Тоглолтонд маань 108 уртын дуучин хамтдаа “Эртний сайхан”-ыг эгшиглүүлэн нээж, Тэнгэр ээж минь өршөө”-гөөр өртөөлөн, “Үлэмжийн чанар”-аар жаргаана. Миний шавь нарын дунд алдартай дуучид олон бий. Гэхдээ багштайгаа хамтдаа дуулж байсан удаа цөөхөн. Энэ тоглолтоос та бүхэн олон сайхан шинэлэг эгшиглэнг олж сонсох болно. Шавь нарынхаа зөвлөгөөгөөр үзэгч түмэндээ олон гэнэтийн бэлэг бэлдсэн байгаа хэмээлээ.
Тоглолт зохион байгуулагчид: "Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 28-нд багшдаа зориулсан хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах байсан ч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цуцлагдсан. Тиймээс тэр үед тасалбар худалдаж авсан иргэд тавдугаар сарын 21-ний тоглолтод ирэх боломжтой. Ингэхдээ CD-тэй тасалбараа үзүүлэх хэрэгтэй" гэв.
АДМИН








Нийгэм







