Dark Light
Нийгэм | 2022-05-10

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газраас Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин ХХК-ний “Номин агуулах худалдаа”-ны төв агуулахад гал түймэр унтраах тактикийн дадлага сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. 

Дадлага сургалтад Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 10, 18, 26 дугаар ангийн бүрэлдэхүүн оролцож тус төвийн ажилтнуудад гал түймэр, аюулт үзэгдэл, ослын үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах мэдлэг олгож, дадлага эзэмшүүллээ.

Дадлага сургалтыг зохион байгуулснаар ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагаа, дотоод зохион байгуулалт, галын бүлгэмүүдийн гүйцэтгэх үүргийг тодотгох, гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан галыг богино хугацаанд бага хэмжээнд нь унтраах, өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах мэдлэг, ойлголт олгох ач холбогдолтой юм.

May be an image of 2 people, people standing, fire and outdoors

May be an image of 6 people, people standing and outdoors

May be an image of 4 people and outdoors

May be an image of 3 people, people walking and outdoors

May be an image of outdoors


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10