Dark Light
Нийгэм | 2022-05-10

“Дурсамж” гэрлэх ёслолын үйл ажиллагаа болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Олон Улсын гэр бүлийн өдөр”-ийг  угтаж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар,  Гэрлэх ёслолын ордонтой  хамтран залуу хосуудад гэр бүлийн амьдралд тохиолдох дахин давтагдашгүй дурсамжит мөчөө бүтээхэд нь дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор “Дурсамж” гэрлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Нийт 60 залуу хос оролцох бөгөөд 05 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд гэрлэх ёслолын үйл ажиллагаа болно. 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” баримт бичгийн 2 дугаар зорилгын хүрээнд аз жаргалын индексээр эхний 10 орны тоонд багтах том зорилгыг дэвшүүлсэн билээ. 

Гэр бүлийн асуудал нь хувийн шинжтэй боловч нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийг төрөөс дэмжих, хамгаалах, иргэдэд гэр бүлийн боловсролыг нэгдсэн зохицуулалтаар олгох, төрийн үйлчилгээг оновчтой хүргэх, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагыг тогтвортой ажиллуулах, гэр бүл харилцаанд оролцогчдын эрх, үүргийг нарийвчлан тодорхойлох, хариуцлагажуулах, хүүхдийн эрхийг хангах тал дээр анхааран ажиллаж байна. 

Орчин үед хүмүүсийн хоорондын харилцаа текник, технолгоос ихээхэн хамааралтай болж,  тэр дундаа ёс суртахуунтай хүнлэг байх, нэгнээ хайрлах, хүндлэх, дэмжиж туслах, сонсож ярилцахад зориулдаг цаг багассаар байна. Иймд гэр бүл бүхэн халуун ам бүлээрээ хамтдаа өнгөрөөж байгаа цаг мөч болгоныг эерэг уур амьсгалтай, нэгнээ дэмжсэн, хүүхэд хөгшдөө асарч хамгаалсан, аз жаргалаа хамтдаа бүтээсэн амьдралыг бий болгоосой гэж уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10