Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс зуны эхэн сарын шинийн 9-ний билэгт сайн өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Төрийн албаны тухай хууль, тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу зохион байгууллаа.

Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцэн төрийн захиргааны нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалд шинээр томилогдон ажиллаж байгаа 12 байгууллагын 35 төрийн албан хаагч тангаргаа өргөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд оролцлоо.
Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал хэлэхдээ:
Төрийнхөө сүлдний өмнө тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон та бүхэн маань төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэх, төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, аймаг, орон нутгаа хөгжүүлэхэд өөрсдийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллахыг захиж баяр хүргэлээ

АДМИН








Нийгэм







