Dark Light
Нийгэм | 2022-05-10

Авто осолд орсон иргэнийг агаараар тээвэрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бусдын амь насыг аврах үйлсэд  өөрийн 287 литр цусаа бэлэглэж, 800 гаруй хүний амь насыг аварсан Монголын хүндэт донор Д. Бум-Эрдэнэ нь 2022.05.07-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто осолд орсон.

Тус өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэгдэж, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт сэхээн амьдруулах тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн хэдий ч өвчтөний биеийн байдал хүнд, яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд  агаараар тээвэрлэх шаардлага  гарсан тул  аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон эмчлэгч эмч нар  аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нарт хүсэлт хүргүүлсэн.  

Аймгийн   удирдлагууд  уг хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, Улсын Онцгой комиссд агаараар тээвэрлэх шуурхай багийг орон нутагт  ирүүлэх захиалга өгч, өвчтөнийг Улсын Онцгой комиссын  даргын шийдвэрээр үнэ төлбөргүй яаралтай тээвэрлэж,  иргэнд  амь тэнссэн үеийн  эмнэлгийн  тусламж  авах боломжийг бүрдүүллээ.

2022 он гарсаар Улаанбаатар хотруу шатлалын эмнэлэгт хүргэгдэх шаардлагатай дөрвөн  хүнд өвчтөнийг ар гэрийн болон орон нутгийн санхүүжилтээр агаараар тээвэрлэж  тэдний амь насыг аварсан.

Цаашид орон нутгийн зүгээс Иргэний нисэхийн Ерөнхий газартай гэрээ байгуулж хүнд өвчтөнийг  үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр агаараар тээвэрлэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээг хамтран шуурхай зохион байгуулсан аймгийн удирдлагууд, Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн хамт олонд Д.Бум-Эрдэнийн гэр бүлийн зүгээс талархал илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10