Dark Light
Нийгэм | 2022-05-10

Азийн аваргаас медаль хүртсэн тамирчдад 4 сая төгрөг олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн тэмцээний -125, -65, -62, -79 кг-ийн жинд тус тус “Хүрэл медаль” хүртсэн Баянхонгор аймгийн харьяат Z MONGOLIA BRAND-ийн тамирчин Э.Батмагнай, Ө.Пүрэвсүрэн, Б.Хонгорзул болон шагналт 5 дугаар байранд шалгарсан Э.Бямбадорж, дасгалжуулагч багш О.Мөнхдуулдах нарыг Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Энхбат хүлээж авч уулзан баяр хүргэлээ. 

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 49 дугаар тогтоолоор баталсан “Амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг үндэслэн  “Хүрэл” медаль хүртсэн 3 тамирчинд тус бүр 4.000.000 /дөрвөн сая/, 1 дасгалжуулагчид дээрх мөнгөн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор тогтов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10