Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн 2022 оны 4 дэхь цахим дуудлага худалдааг Архитектур төлөвлөлтийн даалгавартай дараах 17 байршилд зарлаж байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар
- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуур орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10261/
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шижирийн ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10270/
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Мухарын ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10276 /
Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар- Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан Уул орчим тэг аравны таван га /0,5га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10282 /
- Багануур дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт тэг аравны таван га /0,5га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10283/
- Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин хэсгийн баруун талд нэг аравны гурван га /1,3га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10284/
- Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын зүүн талд нэг аравны таван га /1,5га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10287/
Төмс хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар
- Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуур хэсэгт нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил #2022-10285/
Худалдаа үйлчилгээний цогцолборын зориулалтаар
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шар хоолой ам орчим тэг зууны арван таванг га /0,15 га/ хэмжээтэй нэг байршил #2022-10266 /
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгон орчим тэг аравны гурван га /0,3 га/ хэмжээтэй нэг байршил #2022-10277/
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд нэг аравны дөрвөн га /1,4 га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10280/
- Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Өндөртолгой орчим тэг аравны нэг га /0,1 га/ хэмжээтэй нэг байршил #2022-10286/
Амины орон сууцны хотхоны зориулалтаар
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим нэг га хэмжээтэй /1га/ нэг байршил /#2022-10268/
Мод үржүүлгийн зориулалтаар
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим гурван га /3га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10264/
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастай ам орчим гурван га /3га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10275/
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бурхантын ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10279/
Хүлэмж, дарлагын зориулалтаар
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Их булаг орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил #2022-10278/
Цахим дуудлага худалдаа 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт эхэлнэ. Дуудлага худалдаанд оролцогч нь хүсэлтээ 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 17-ны өдрийн 15:00 цаг хүртэл WWW.MLE.MN цахим системээр бүртгүүлэн баталгаажуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.land.ub.gov.mn сайтаас болон 77771285, 80771285 утсаар холбогдоорой.
АДМИН








Нийгэм







