Dark Light
Улс төр | 2026-11-20

МОНГОЛ УЛСЫН 6 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ХҮНДЭТГЭН ҮДЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол жанжин Д.Сүхбаатарын талбайд болов.

Тэрбээр ёслолын өмнө Төрийн 9 хөлт их цагаан туг болон Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Д.Сүхбаатарын талбайд Төрийн хүндэт харуулын дарга, ахмад Б.Энхманлай айлтгал өргөсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэв.

6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ёслолын цагаан тугт хүндэтгэл үзүүлж, Хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилж, амжилт хүслээ.

Мөн хүндэтгэн үдэх ёслолд хүрэлцэн ирсэн Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, төрийн өндөр албан тушаалтан, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй мэндчилэв.

Хүндэтгэн үдэх ёслолд УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төр, засгийн төлөөлөл оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08