Энэ оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 27 настай, эмэгтэйн гар утсыг 23 настай, эрэгтэй “Б” дээрэмдсэнийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэн та гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдлаа анхаарч өөрийн өмчийн эд зүйлс гар утас зэргээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.