Dark Light
Нийгэм | 2022-06-12

Ирэх мягмар гарагт бүх нийтээр амарна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар монголчууд жилд 9 баярын болон тэмдэглэлт өдрүүдэд 15 хоног амардаг.

Хуулийн дагуу Бурхан багшийн их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиодог. Энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм. Гандантэгчэнлин хийдээс 2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд тохионо хэмээн мэдээлсэн. 

Тиймээс ирэх мягмар гараг бүх нийтээр амрах өдөр тохиож байна. 

Бурхан багшийн дүйчин өдрийн өглөө 4:30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн нийт лам хуврага, сүсэгтэн олонд нэг өдрийн “ ТЭГЧЭН СОЖИН” хүртээнэ хэмээн Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14