Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-12

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР -5 ГРАДУС ХҮЙТЭРНЭ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:
 
12-13-нд шилжих шөнө Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.
 
Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:
 
14-16-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч хадланчид, тариаланчдад тариа, ногоо хураахад цаг агаар тогтуун тохиромжтой байна.
 
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн зүүн хойд, Сүхбаатарын зүүн, Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, өдөртөө Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
 
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Онон голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгааар +15…+20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +27…+32 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч, Туул голын хөндийгөөр -4…-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0...+2 градус,өдөртөө +16...+18 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч -1...-3 градус хүйтэн, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч -4…-6 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
 
15-ны өдөр Баян-Өлгийн зарим сумд, Увсын хойд сумдын нутгаар, 15-16-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн зарим сумдаар, 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Говь-Алтай, Архангай, Булганы хойд сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Ховдын зарим сумд, Говь-Алтай, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0...-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

Эх сурвалж | Ус, Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10