Dark Light
Эдийн засаг | 2026-09-12

"ОЮУ-ТОЛГОЙ" ТӨСЛИЙН ХУВЬД ӨЧИГДӨР ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРСАН ӨДӨР БАЙЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монгол улсын уул уурхай, эдийн засгийн гол хөдөлгүүр болсон энэхүү мега төслийн хэдэн сарын турш тасралтгүй үргэлжилсэн амаргүй хэлэлцээрүүд албан ёсоор эцэслэгдлээ. Төслийн зардлыг 30 орчим их наяд төгрөгөөр бууруулах хэлцлүүдийг бүрэн дуусгасан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням өөрийн цахим хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдээллээ.
 
Энэхүү хэлэлцээрийн хамгийн том үр дүн нь Монголын талын хүртэх үр өгөөж үлэмж нэмэгдэж, хоёр жилийн дараа буюу 2027 оноос эхлэн ногдол ашгаа авч эхлэхээр хөрөнгө оруулагч талтай эцэслэн тохиролцсон явдал юм.
Ширээний ард сууж, эрх ашгаа хамгаалсан жишээ
 
Сайд Гонгорын Дамдинням энэхүү түүхэн үйл явдлын ач холбогдлыг тодотгохдоо:

“Энэ бол Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа үүссэн асуудлаа ширээний ард сууж, ажил хэрэгчээр шийдэж, улс орныхоо эрх ашгийг шударгаар хамгаалж чаддаг болсны бас нэгэн тод жишээ юм” хэмээн онцолж, сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна.
 
Мөн тэрээр хэлцлийг үр дүнтэй болгохын тулд олон сарын турш тууштай зүтгэсэн ажлын хэсгийн залууст талархал илэрхийлж, уг төсөлд улс төрийн хүчтэй манлайлал үзүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал болон сайн түншийн итгэлцэл гаргаж ажилласан “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Саймон Тротт нарт баяр хүргэлээ.
 
Цаашид улам сайжруулна
 
Засгийн газрын зүгээс “Оюутолгой” төслийн Монголын талд наалдах үр өгөөжийг улам бүр сайжруулах, ил тод, үр ашигтай байдлыг хангахын төлөө цаашид ч илүү хичээн ажиллахаа мэдэгдээд байна. Энэхүү зардлаас танагдсан 30 их наяд төгрөг болон 2027 оноос орж ирэх ногдол ашгийн мөнгөн урсгал нь Монгол Улсын төсөв, бүтээн байгуулалт болон эдийн засагт маш том эерэг өөрчлөлтийг авчирна гэсэн хүлээлт үүсгэж байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19