МОНГОЛ, ЛАОСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 64 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 64 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Хоёр улс 1962 оны есдүгээр сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоож, өнгөрсөн хугацаанд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн юм.
Монгол, Лаосын харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг олон салбарыг хамран өргөжиж байна. Мөн хоёр улс олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр иржээ.
2022 онд хоёр улсын дипломат харилцааны 60 жилийн ой тохиож, ойг тэмдэглэх хүрээнд хоёр талын өндөр түвшний уулзалт, эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэмжээ зохион байгуулагдсан байна.
Цаашид Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцааг эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, хөдөө аж ахуй болон бусад салбарт бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх боломжтой гэж талууд үзэж байна.
|
Эх сурвалж
| Монгол Улсын Гадаад Харилцааны яам
|
Г.ГАНЦЭЦЭГ







Нийгэм




