Dark Light
Нийгэм | 2022-06-20

Цагдаа, дотоодын цэрэгт томилогдсон албан хаагчид тангараг өргөлөө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг 2022 онд “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” мэргэжлээр 158 сонсогч суралцаж төгссөн юм. Сургуулиа амжилттай төгсөж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад томилогдсон алба хаагчдыг тангараг өргүүлэх, алба хаах гэрээ байгуулах арга хэмжээг өнөөдөр /2022.06.20/ Нийслэлийн цагдаагийн удирдах газарт зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албан тушаалд томилогдсон алба хаагчид оролцлоо.

Тангараг өргөсөн алба хаагчдад хандан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хэлэхдээ: “Монгол төрийн цагдаагийн байгууллагын түүрт 101, орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр 158 алба хаагч цагдаа, дотоодын цэргийн байгууллагад бидэнтэй мөр зэрэгцэн ажиллах гэж байна.

Та бүхэн өөрсдийн сонгосон ажил, мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнч байж, албандаа хүндэтгэлтэй хандан, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, иргэд, олон нийтийнхээ амар амгалан амьдралын төлөө сурч мэдсэнээ бүтээлчээр хэрэгжүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэл байна” гэдгийг онцолсон юм.

Томилогдсон алба хаагчид тангаргийн хуудсанд гарын үсэг зурж, алба хаах гэрээ байгуулав.

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00