Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн K44 ангиллын -58 кг жинд ОУХМ Х.Темирбек эхний тулаанаа хийлээ.
Тус жинд нийт 22 тамирчин хүч үзэж буй бөгөөд Х.Темирбек чансааны долдугаарт эрэмбэлэгджээ.
Тэрбээр эхний тулаанаа ОХУ-ын Аскхат Акматовыг 2:0-ээр яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Азербайжины Сабир Зейналов байх магадлалтай.
|
Эх сурвалж
| Монголын Таеквондогийн холбоо
|
АДМИН






Нийгэм


