Бутаны Крикетийн Зөвлөл (BCCB) болон Монголын Крикетийн Холбоо (MCA) хоорондын хамтын ажиллагаа, туршлага солилцооны анхны санамж бичигт 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Бутан Улсад гарын үсэг зурлаа.
Таван жилийн хугацаатай байгуулсан энэхүү гэрээ нь крикетийн спортын суурь хөгжлийг дэмжих, тамирчдын ур чадварыг ахиулах, мөн дасгалжуулагч, шүүгчдийн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой юм. Түүнчлэн хоёр улс жил бүр дор хаяж нэг удаа хоёр талын нөхөрсөг тоглолт эсвэл цуврал тэмцээнийг Бутан болон Монголд ээлжлэн зохион байгуулахаар тохиролцжээ.
Энэхүү түншлэл нь эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багуудын олон улсын тэмцээнд оролцох боломжийг өргөжүүлэх, бэлтгэл сургуулилтын хөтөлбөр, өсвөр үеийн хөгжил болон бүс нутгийн чанартай тэмцээн уралдааныг дэмжих замаар хоёр орны спортын харилцааг улам бүр бэхжүүлэхэд чиглэх юм.
Монголын Крикетийн Холбоо (МКХ) нь Монгол Улсад крикетийн спортыг хөгжүүлэх, сургалт, тэмцээн уралдаан зохион байгуулах чиглэлээр ажилладаг ашгийн төлөө бус байгууллага бөгөөд 2021 онд Олон улсын крикетийн зөвлөлийн (ICC) гишүүнээр элсжээ. Крикетийн спорт Монголд анх 2007 онд хөгжиж эхэлсэн бөгөөд холбоо нь 2014 онд албан ёсоор бүртгэгджээ.
ТАТАР МАЙДАР






Спорт


