Өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгөн медальт Баянхонгор аймгийн тамирчин Бямбасүрэнгийн Халиун охидын 53 кг-ын жинд манайхны хоёр дахь мөнгөн медалийг авчирлаа.
Япон улсад төрж өссөн, олимп, дэлхийн олон аваргуудыг бэлтгэн гаргасан “Шигакүкан” ахлах сургуульд сурдаг Б.Халиун хэсгийн барилдаанд Узбекистаны Сакибжамал Эсбосынова, Кыргызстаны Айда Талайбековна Нурудинова, хагас шигшээд Японы Үта Нишиокаг тус бүр 10:0-ээр ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Реенад 6:10-аар ялагдлаа.