Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага /OIE/-аас Монгол Улсыг үхрийн цээж өвчин / Contagious bovine pleuropheumonia - CBPP/-өөр эрүүл, үүсгэгчийн халдвараас ангид улс болсныг зарлаж 2022 оны 5 дугаар сарын 25 -ны өдөр гэрчилгээ олгосныг Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам албан ёсоор хүлээн авлаа.
Үхрийн цээж өвчин нь хил дамжин халдварладаг гоц халдварт өвчний ангилалд багтдаг бөгөөд үхрийн цээжний хөндийн гялтан үрэвсэж, уушгинд үхжил үүсэх шинж тэмдгээр илэрдэг гоц халдварт өвчин юм.
Энэхүү гэрчилгээг авснаар Монгол Улсыг үхрийн цээж өвчний халдваргүй болохыг олон улсад баталгаажуулж, гадаад улс руу мах экспортлох боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
Нийгэм | 2022-06-21
Сэтгэгдэл бичих