Dark Light
Нийгэм | 2022-06-21

Ч.Номин мөнгөн медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Бишкек-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний "U17" ангиллын чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд өсвөр үеийн улсын хошой аварга, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Чинзоригийн Номин мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр үдээс өмнө хэсгийн барилдаанд Кыргызстаны Дилназ Абдыкадыроваг 5:2-оор, Узбекистаны Гулья Хажиеваг 2:2-оор, хагас шигшээд Японы Момока Кавамүраг цэвэр ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Шрутид 4:5-аар харамсалтай ялагдав. Уг нь манай бөх барилдаан эхлээд мушгиж тонгорон 4 оноо авч, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулсан ч сайхан боломжоо алдсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10